УИХ-ын хэлэлцэх асуудлаас бүгдийн халаасанд нөлөөлөх гэдэг утгаараа Оюу толгой буюу Дубайн гэрээ тойрсон улстөржилт анхаарал татаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын “барометр”, бараг дангаараа гаднаас цутгах долларыг оруулж ирж буй энэ төслийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг давтан улиглаад яахав. Зэсийн эрэлт ирээдүйд яах, манай зэсийн гол худалдан авагч урд