Сүүлийн үед “поп” нэрээрээ олонд танигдах оролдлого хийж эхэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын Өмнөговь аймаг дахь төлөөлөл гэж болох тус аймгийн Иргэдийн хурлын дарга Х.Сугир хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Төлөөлөл гэсний учир нь Х.Сугир Л.Энхболдын Төрийн ордонд популизм хийдэг гүтгэлгийн шинжтэй жижүүрийн хэдэн үгсийг хэвлэл мэдээллээр тоть шиг давтан хүргэхийг оролдсон хэрэг.