Д.БОЛД Монгол Улсын хууль эрх зүйн орчин, хууль, хүчний байгууллагуудын бүтэц, зохион  байгуулалтыг  өөрчилж шударга шүүх, хүнлэг энэрэнгүй цэрэг, цагдаатай болох зорилготой  хэмээж  буй  Хууль зүйн  сайд Х.Тэмүүжиний шинэчлэл ид  үргэлжилж  байна. Тэрээр энэ салбарын 40 гаруй  хуулийг өөрчилснөөр Монгол Улсын  хууль, хүчний  байгууллагуудын хувьд жинхэнэ  шинэчлэл  болно гэж үзэж буй юм.