Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн “Бүтээн байгуулалтын  цаг”-аар Тавантолгойн цахилгаан станцын төслийн явц болон бусад бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонслоо. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн  баригдах 450 Мегаваттын  чадалтай  цахилгаан станцын эхний ээлж 2016 онд ашиглалтад орсноор  Оюутолгой   болон өмнөд бүст хэрэгжиж байгаа, хэрэгжихээр төлөвлөсөн бусад бүтээн байгуулалтуудын эрчим хүчний хэрэгцээг хангах