УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй бараалхав. Энэ үеэр Элчин сайд Чай Вэньрүй БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25  жилийн ой тохиож хоёр тал жилийн туршид олон арга хэмжээг зохион байгуулсан нь хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан ойлголцлыг