Монголын зохиолчдын эвлэлийн Дорноговь аймаг дахь “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяртай уулзаж дурсамж яриа өрнүүллээ. “Сэтгэлийн хураангуй”, “Зүрхний хураангуй” номуудаа уншигчдад өргөн барьсан тэрээр сод билэгт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой нэг ангид хамт суралцаж байсан унаган багынх нь анд билээ. -Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн, яруу