Өвчний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө завших явдал Эрүүл мэндийн салбарт түгээмэл гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2011 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан