Япон улсын засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хүрээнд 75.286 ам.долларын өртөг бүхий “Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 525 төсөл хэрэгжээд байгаа аж. Гарын