Шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Албан байгууллагууд шинэ оноо хэрхэн угтах талаар хэдийнэ төлөвлөгөө боловсруулаад эхэлсэнтэй зэрэгцээд хамтлаг, дуучид ханшаа тогтоож буй. Сүүлийн жилүүдэд албан байгууллагын шинэ жилийг зохион байгуулж өгдөг хувь хүн болон албан газрууд их болжээ. Эдгээр газрууд хамтлаг, дуучидтай гэрээтэй ажилладаг учраас урлагийн тоглолтыг харьцангуй хямд зохион байгуулж