Өмч хувьчилж эхэлснээс хойших хугацаанд Монголд Дулааны цахилгаан станц (ДЦС) наймыг хувьчилжээ. Тэглээ гээд сайн юм ер болсонгүй. Арга ядаад дөрвийг нь төр буцааж мэдэлдээ авсан аж. Хувьд үлдсэн хэд нь болохоор гомдол санал гаргасан төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг чухам л харцаараа хөдөлгөдөг.