АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаригт дэлхийн хамгийн зартай алан хядагч болох “Исламын улс” бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Абу Бакар Аль-Багдади нас барсан болохыг баталлаа. АНУ-ын тусгай хүчин бямба гаригийн шөнө Сирийн хойд хэсэгт байрлах түүний орогнож байсан байранд тусгай ажиллагаа явуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр үүрийн таван цаг орчимд эхэлсэн тусгай ажиллагаа хоёр цагийн турш ширүүн буудалцаан дунд үргэлжилж Америкийн Делта хүчинд бүслэгдсэн Абу Бакар Аль-Багдади эцэст нь өөрийгөө