Энэ сарын 2-3-нд шилжих шөнө буюу өчигдөр шөнө АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Ингээд гэрт нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих