Барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа 2003 оноос тасралтгүй явуулж байгаа “Алтай Констракшн” ХХК-ний захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Х.Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмдэг. Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Х.Батбаасан захирал уяач дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. 20,30-аад