Жонни Деппийн сүүлд ажиллаж буй “The Lone Ranger” киноны арын албаны ажилтан баасан гаригт харамсалтайгаар нас баржээ. Амь эрсэдсэн эр 48 настай байсан бөгөөд Лос Анжелесын ойролцоо зураг авалтын талбайг бэлдэж усан санг цэвэрлэхээр шумбаж байхдаа зүрхний шигдээс болжээ. “Walt Disney” студи талийгаачийн ар гэр, найз нөхөд, болон хамтран ажиллагсдад эмгэнэл илэрхийлсэн