Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг авлига, албан тушаалын хэргээр саатуулжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, шалгалтын явцад түүний хууль бус үйлдлүүд тогтоогдсон учир шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж, энэ дагуу ШШГЕГ-ын