Тэрбээр орж ирүүтээ гараа өргөн мэндчилж, биднийг ширээнд суухыг уриад, инээмсэглэсэн юм. Ярилцаж суухдаа ер бишийн сайхнаар байнга л инээмсэглэж байсан билээ. Магад ч үгүй тэр л сайхан инээмсэглэлээр бидний яриаг илүү элгэмсэг дотно болгосон. Зочны өрөөнд цахилгаан зуух ажиллаж байгаа ч зөөлөн сэрүүвтэр. Түүний инээмсэглэлд бусдыг басамжилсан, дээрэнгүйн илрэл