Зүсээ хувиргасан “Зуншин”-гаас зугатъя

527-1370831891middleУг нь бол хотын даргыг гэр хорооллын буурин дээр орон сууцны шав тавьж “.авлигагүй, амар амгалан, ажилтай орлоготой, агаар цэвэр, амины орон сууцтай Улаанбаатарын төлөө” хэмээн гоё ярихад нь алга ташин дэмжиж байсан цаг өчигдөрхөн.
Гэтэл түүний тухай чих халууцам мэдээ мэдээлэл улс төрийн хүрээнийхний сайн муу дүгнэлт, хэл ам хэвлэлээс хэвлэл рүү гарчиглагдах болж энэ нь өдгөө даамжирсаар бүхний нүдэнд ил болоодхов.
“Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэгэн цагт түүний тухай “Бат-Үүл хэлэхээр үнэн болдог гэж хэн хэлсэн юм бэ. Тэр нийгмийн чиг баримжаа, хандлагыг тодорхойлогч биш, зүгээр л хувь хүн.
Нарийн ярих юм бол, хэн урвагч, хэн нь ардчиллын төлөө тууштай явж байсан гэдгээ ялгаж, зааглаж, дэнсэн дээр тавих юм бол Э.Бат-Үүлтэй ярих юм олон бий…”хэмээж байсан удаатай. Тэгвэл Ж.Энхбаяр гишүүн хотын даргаас “Э.Бат-Үүл дарга та ардчилсан үзлийг нэлээд ярьдаг хүн.
Гэвч сүүлийн зургаан cap иргэддээ зориулсан ямар ажил хийсэн юм бэ. Хийсэн ажил нь гэвэл барилгын салбар сөхөрч байх шиг байна. Иргэд арилжааны банкнаас зээл авлаа гэхэд хүүнд нь нэг сая төгрөг төлж байна. Нэг ёсондоо дундаж иргэн байр авах боломжгүй боллоо.
Газар хувьчилна гэх л юм. Бэлчээрийг яаж хувьчлах гээд байгаа юм. Аж ахуй нэгжийн газрыг хувьчилна гээд байна. Гэтэл хотын төвд Бодь, Женко, АПУ-гийн барилга дүүрээд байна.
Та хүүхдийн паркыг буцааж өгч чадах юм уу” хэмээн асууж Үүл даргын ундуйцлыг Их хурлын танхимд хүргэж гал дээр шар тос асгах дайны хэрүүлийн алим шидэлцэж суусан нь одоо ч чихэнд сонсогдож байна.
Бүхний нүүрэн дээр ил тод чангахан дуугаар асуучихсандаа л тухайн үед Энхбаяр гишүүн адлагдаж байсан болохоос яг үнэндээ хариулт авчихмаар л асуултаар хотын даргыг бөмбөгдсөн гэдгийг танхимынхан цайны хачир болгодог.
Тэгвэл өнөөдөр дахин нэг асуултыг нэмж асуумаар болдоггүй ээ. “Үүл дарга аа, яг үнэндээ та л өөрөө хүүгийнхээ компанийг гэр хорооллыг барилгажуулах 14 компанийн нэгээр сонгочихсон юм байна билээ шүү дээ”.
“Зуншин” компани зүсээ хувиргав уу
Үүл дарга аа, олны үг ортой гэдэг дээ. Танай хүүгийн гэх “Грандлайн”-ы талаар мэдээлэл даанч хомс энэ үед учир мэдэх хүмүүс “Зуншин” гэх хятад компанийн зүс нь хувирсан Монгол компани гэхийг олонтоо сонсов.
Хэрэв энэ яриа үнэн бол таны хөрөнгө орлогын мэдүүлэгт багтаж амжаагүй нялх компани “Грандлайн” гадныхны мөнгө босгох гэсэн гар хөл болж таарах нь дээ. Яагаад вэ гэвэл үү, та бараг л тайлбарлуулах шаардлагагүйгээр мэднэ дээ.
Мөнгийг нь авч санхүүгийн хувьд хөл дээрээ босож хүнтэй өрсөлдөх хэмжээний чадавхтай болсон л бол амласан ажлаа хийж л таарна. Үүн шиг өгсөн л бол авдаг урд хөршийн зангаар мөнгөө өгч “Грандлайн”-ыг дэмжсэн л бол тендерт нь ялж барилгыг нь барьж л таарна гэсэн таамгийг баталж БЗД-ийн VIII, XVI хороонд ажлаа эхлүүлэх нь ээ.
Хамгийн ашигтай, ус, дулаан, цахилгааны асуудалгүй, хамгийн түрүүнд барилгажих боломжтой энэ хэсэгт “Грандлайн” хөрвүүлбэл, урд хөршөөс гаралтай “Зуншин” компани ажлаа эхлүүлэх нь.
Өнөөх аяганы хариу өдөртөө гэдгийн үлгэр энэ дээ. Бат-Үүлийн хүүгийн брокерийн компани л барилга бариад байх нь сонин юм даа хэмээн байтал ийнхүү гуйл нь цухуйж “Зуншин” хэмээх мөнгөтэй компанийн зүрх гэр хорооллыг барилгажуулах 14 компанийн дотор хүчтэй цохилох нь ийн анхаарал татав.
Амгалан хэсгийн төлөө арван компани бяр хүчээ үзсэнээс дөрвөн компани шөвгөрч “Жиди”, “Цэлмэг-Ази-ЧММ” гэх хоёр компани нэр, гэрээ нэгтгээд ч ил, далд яриа хэлэлцээрээр өрсөлдөөнд төө дутсан тул 64 хувиар “Грандлайн” гараад иржээ. Сонин л юм.
Хотын даргын ганц хүү ийн гар урттай гэдгээ арван компанийн дотроос цойлсноороо харуулж мэргэжлийн бус байлаа ч мэдэлтэй бол байшин хороолол ч сүндэрлүүлдгийн жишээ боллоо. Яг л хөх зүү хөндлөн хатгаж үзээгүй хүнээр хивс урлуулж хээ тааруул гэх шиг л болохыг өнөөдөр бид харж байна.
Үнэхээр “Грандлайн”-ы нэрээр зүсээ хувиргаж гэр хорооллыг орон сууцжуулахаар тохирсон бол “Зуншин” компаниас зугатвал яасан юм бэ. Тэгж л таарна. Тийм нэгэн тохироо хийсэн байжээ…ийм далд санаа агуулж байсныг энэ л өдөр мэдэх гэж.
Хотын дарга аа, хүүгийнхээ компаниар дэнчин тавьж хүний хүнээр ажил хийлгэхээр зүтгэх нь юусан билээ. Нэгэн цагт таны хаалгыг нь хааж хэвлэлээр муу, муухайгаар нь дуудаж байсан нэр “Зуншин” бишсэн билүү.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих