Флорентино Перес: Роналдог өөр багт өгөхгүй

ronaldoalfПортугалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо Испанийн Мадридын “Реал”-тай гэрээгээ сунгахгүй байгаа нь энэ зун багаа орхиж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байгаа билээ. Гэвч Мадридын “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес Роналдог өөр багт өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

“Би аль болох л тов тодорхой тайлбар хэлэхийг хүсч байна. Роналдог гол цөмөө болгож бид төслөө бүтээж байгаа. Тэгэхээр тэр бол Ди Стефано, Зидан нар шиг манай багийн олон жилийн бэлэг тэмдэг болох хөлбөмбөгч. Түүн шиг хөлбөмбөгч Ди Стефанотой манай багийн ижил хэмжээнд  хүрэх учиртай” хэмээн Перес өгүүлсэн байна.

Альфредо Ди Стефано энэ жил 86 настай бөгөөд хэдхэн хоногийн өмнө гэрлэхээр болсноо зарласан билээ. Тиймээс 86 настай сүйт эр хэмээн хэвлэлүүдээр тодосгосон ажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих