Ахынхаа хүүг амбаарт олон жил хорьсон эмэгтэйд тэнсэн харгалзах ял оноожээ
Хөвсгөл аймагт төрсөн ахынхаа хүүг амбаартаа гурван жил хорьсон гэх багш эмэгтэйд холбогдох хэргийг хуулийн байгууллага өнгөрсөн тавдугаар сард илрүүлсэн юм. Багш Л.Дэлгэрмаад холбогдох анхан шатны шүүх хурал Хөвсгөл аймагт болж түүнд нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноожээ. Түүнчлэн хүүхэд асран хамгаалах эрхээ дур мэдэн шилжүүлсэн, буруутныг өөхшүүлсэн Л.Дэлгэрмаад 800 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хүүгийн хувьд одоогоор хотод төрсөн ээжтэйгээ амьдарч байгаа аж.URL:




