Б.Жаргалсайхан “Гладиатор”-ыг шүтдэг
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан юм үзсэн хүн шиг жил жилийн зуныг ямар нэгэн шоугүйгээр өнгөрүүлж тэсдэггүй нэгэн. Харин сүүлийн жилүүдэд нэлээд дорвитойхон хөдөлсөн хар цагаан хэл ам түүнийг тойрсонгүй. Бусдадаа элдвээр гоочлуулж, сүүлийн үед нэлээд бухимдуухан явах болсон эрхэм гишүүн шөнө бараг унтдаггүй хэмээн гайхуулдаг. Гэхдээ бизнесийн их ажил, хэтийн зорилгоо бодоод тэр биш шүү. “Гладиатор” киноны бичлэгийг дахин дахин үзэж, бүр дууг нь аялж суухыг хараад мань эрийн хувьд урлагийг үнэхээр биширч, жинхэнэ утгаар нь үнэлж, шүтэж биширч чаддаг нэгэн гэж дүгнэж болох мэт. Гэхдээ цаагуураа улс төрийн утга агуулгыг нь тодорхой мэдэрч, хэзээ нэгэн цагт өөрийгөө жинхэнэ Гладиатор болчихлоо гэж “төсөөлөхгүй” бол шүү дээ.
Р.ЕСҮЙ www.secret.mn
URL:








