Дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева тэргүүтэй шилдэг даамчид Монголд

Дэлхийн даамын холбооны дүрмээр эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд зохиогддог.
2012 онд Дэлхийн даамын холбооны Ерөнхий ассемблейгаар Польш, Эстони улсуудтай Монгол Улс өрсөлдөж 100 буудалт даамын 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиох эрх авсан.
Манай улс 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц (5 минут) болон түргэн тоглолтын (15 минут) эрхийг давхар авсан билээ.
38 дахь удаагийн 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2, 3-нд блиц болон түргэн тоглолтын дэлхийн аваргын медальтнууд тодорно.
100 буудалт даамын 2013 оны “Дэлхийн аварга” цолны төлөө дэлхийн шилдэг 16 тамирчин аравдугаар сарын 4-15-нд швейцарь системээр өрсөлдөх юм. Ингээд дэлхийн аваргад өрсөлдөх даамчдыг сонирхуулъя.
1. Тамара Тансыккужинка-Дэлхийн таван удаагийн аварга. ОХУ-д 1978 онд төрсөн. Рейтинг 2314. Дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байгаа.
2. Зоя Голубева-Дэлхийн 12 удаагийн аварга. Украйн улсад 1967 онд төрсөн. Рейтинг 2365. Дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдсэн.
3. Дарья Ткаченко-Дэлхийн дөрвөн удаагийн аварга. 1983 онд Украйн улсад төрсөн. Рейтинг 2332. Дэлхийн чансаанд аман хүзүүдэж байгаа.
4. Нина Хукман-Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт. Голландад 1964 онд төрсөн. Рейтинг 2318. Дэлхийн чансааны гуравт бичигдсэн.
5. Ольга Федорович-Дэлхийн оюутны спортын их наадмын аварга. 1992 онд Белоруст төрсөн. Рейтинг 2306. Чансаа тавдугаарт.
6. Матрена Ноговицына-Дэлхийн оюутны спортын их наадмын аварга. 1991 онд ОХУ-д төрсөн. Рейтинг 2284. Чансаа зургадугаарт.
7. Виктория Мотричко-Дэлхийн оюутны спортын наадмын мөнгөн медальт. 1989 онд Украйнд төрсөн. Рейтинг 2252. Чансаа есдүгээрт.
8. М.Нямжаргал-Ази тивийн аварга, хүрэл медальт. 1996 онд Монголд төрсөн. Рейтинг 2079. Чансаа 71.
9. Э.Мандахнаран.-Ази тивийн аварга. 1991 онд Монголд төрсөн. Рейтинг 2193. Чансаа 32.
10. Ханчин Жао-Дэлхийн залуучуудын аварга. Ази тивийн мөнгөн медальт. 1994 онд БНХАУ-д төрсөн. Рейтинг 2121. Чансаа 60.
11. Наталиа Садовска-Европын аваргын мөнгөн медальт. 1991 онд Польш улсад төрсөн. Рейтинг 2231. Чансаа 14.
12. Аиына Собакина-1994 онд ОХУ-д төрсөн. Рейтинг 2227. Чансаа 16.
13. Лайма Адлите-Европын аваргын медальт. 1971 онд Литва улсад төрсөн. Рейтинг 2228. Чансаа 15.
14. Пирет Виирма-Дэлхийн даамын холбооны мастер. 1968 онд Эстони улсад төрсөн. Рейтинг 2145. Чансаа 51.
15. Г.Алтанхуар-Ази тивийн түргэн бодолтын аварга. 1993 онд төрсөн.
16. М.Одгэрэл-Ази тивийн өсвөрийн мөнгөн медальт. 1998 онд төрсөн хамгийн залу оролцогч.
Б.Ирээдүй
URL:




