Харийн нутагт ял эдлэж буй монгол азарга

Yaltan haltar azarga

Хүнийг гэмт хэрэг үйлдэхээр нь шоронд ял эдлүүлдэг гэж сонссоноос мал, тэр тусмаа адуун сүргийнхээ манлай эцэг мал азаргандаа ял оноогоод харийн гянданд ял эдлүүлэхээр явуулсан тухай сонсож ч, төсөөлж ч байсангүй. Гэтэл амьдрал дээр тийм юм бас тохиолдсоныг нь манайхан газар дээрээс нь сурвалжилжээ.

Энэ залуугийн сонссоноор бол арваад жилийн өмнө нэгэн гүндүүгүй монгол эр нэгэн со нөхөрт саймшрах аргаа олж цөхөхдөө азаргаа бэлэглэчихэж. Тэр цагаас хойш хөөрхий азарга 10-аад жил хорионд хөөрхийлөлтэйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр өнөөдөртэй золгосон бөгөөд амьд байсаар байдаг аж.

Энэ бол халтар азарганы хоригдож байгаа гяндан. Уг нь малын зүчээ байх. Гэхдээ зүчээнд байгаа малыг тогтмол нар салхинд гаргаж биеийн чилээг нь гаргадаг байх. Гэтэл манай халтар азаргыг бол тэгдэггүй, байнгын хорионд байлгадаг гэнэ. Тэгэхээр энэ бол малын зүчээ биш, шорон л гэлтэй. Гаргаж нар салхи үзүүлдэггүй болохоор чухамдаа жирийн дэглэмтэй шорон ч биш, хатуу дэглэмтэй гяндан.

Хөөрхий азаргыг солонгос гүүнүүдийн нийлүүлэгт орох хугацааг шалгахад л ашигладаг гэнэ. Гүүнүүдийг үнэрлүүлж шалгуулчихаад цаг нь болсон байвал хурдны тусгай азарганууд аваачиж гишгүүлдэг. Халтар азаргыг бол сэрлийг нь хөдөлгөчихөөд л буцаагаад хорьчихно. Аливаа амьтны бэлгийн сэрэл бол байгалын зөн бөгөөд нэгэнт хөдөлсөн бол хангагдаж байх ёстой. Энэ бол аливаа амьд организмын биологийн ердийн хэрэгцээ.

Японы “Нарияамаа уулын домог” гээд гайхамшигтай кино байдаг даа. Хүн амьдралдаа нэг удаа ч атугай заавал үзсэн байх ёстой киноны жагсаалт гэж гаргавал энэ кино тэнд байх ёстой. Яагаад гэвэл амьдралын анхан шатны нүцгэн үнэнүүдийн тухай, японы ард түмний дээр үеийн аймшигт гэмээр амьдрал, ёс заншлын тухай энэ хосгүй кинонд үгүүлдэг. Тэнд амьдралдаа нэг ч удаа бэлгийн дур хүслээ хүн ёсоор хангаж үзээгүй, нохойтой ойртож хэрэгцээгээ хангадаг 30 гарсан хүүтэй нэгэн эмгэн том бэрээсээ эмэгтэй хүнтэй ойртох ямар байдгийг ганц удаа тэр хүүд нь үзүүлэхийг гуйж, тэр бэр нь хуслийг нь ёсоор болгож байдаг. Энэ бол энэ бэлгийн хэрэгцээ гэдэг амьдралын ямар чухал хэрэгцээ болохыг өгүүлж байгаа хэрэг. Бусад амьтан, мал ч ялгаагүй биологийн хэрэгцээтэй. Гэтэл халтар азаргыг болохоор сэрлийг нь хөдөлгөчихөөд л хангалгүй буцаагаад хорьчихдог. Эзгүй хээр өөрийн дураар давхиж явдаг амьтныг хөдөлгөөнгүй хорьчихоод, дээр нь тогтмол сэрлийг нь хөдөлгөөд хангахгүй орхидог байна гэдэг эцэг малын хувьд бол чухамдаа тамлаж байгаа хэрэг.

Дээрхи зураг дээр ихэнх нь хаалга нь дэлгээстэй зүчээнүүд харагдаж бна. Өөрөөр хэлбэл тэдгээрт байдаг бусад адууг зугаалуулахаар гаргаж. Манай нөхрийг болохоор яагаад ч юм гаргадаггүй. Энэ харагдаж буй саравчин зүчээний хамгийн баруун хойт талын урагш харсан хаалганд л манай халтар азарга цоожтой байж байдаг гэнэ.

Монгол хүн очоод дуудаад байхаар тэр цоорхойгоороо толгойгоо цухуйлгадаг юм бна.

За энэ.

Хэдэн үг солиход сэтгэл нь дэвтдэг болов уу.

Бас энхрийлүүлэх дуртай бололтой.

Аливаа амьтан бусадтайгаа харьцаж, ханиараа байх ёстой. Гэтэл тэр дандаа ганцаараа.

Баяртай хар азарга минь, монголд очихоороо мэндийг чинь дэмжуулна аа гэсээр монгол залуу салах ёс гүйцэтгэж бна.

Энэ бүхний тухай

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=v7pV9ZIi0FM

эндээс үзнэ үү.

Сүргийнхээ манлайг харьд бэлэглэсэн энэ хүний үйлс нь бүтэж л явдаг байгаа даа? Үр хүүхэд нь сайн явдаг болов уу?

Бэлдсэн Цахим өртөө вебийн баг


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 February 2020

авчирсан бол уу

Сэтгэгдэл бичих