Нарантуулын түрээслэгчид Ш.Сайхансамбуугаас зах зээлээс хэт давсан өндөр өртөг нэхэж байна

1310040376_IMG_0976ecbmg2Нарантуул олон улсын худалдааны төвийн битүү зах шатаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч гал гарсан шалтгааныг хууль хяналтын байгууллагынхан эцэслэн гаргаагүй байгаа ч Нарантуул олон улсын худалдааны төв дээр үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчид Ш.Сайхансамбуугаас зах зээлээс хэт давсан өндөр өртөг нэхэж эхэлсэн аж.

Тэд нэг уруулын будгийг 80 мянган төгрөгөөр, нэг кг махыг 18 мянган төгрөгөөр үнэлсэн асуудал үүсгэжээ. Иймээс цагдаагийн байгууллагаас түрээслэгч бүрийн нэхсэн төлбөрийг гаргах боломжгүй, тухайлбал уруулын будгийг хэдэн төгрөгөөр анх худалдан авч байсан зэрэг мөнгөний баримт дээр тулгуурлан хохирлыг барагдуулна хэмээж байна.

Одоогоор Цагдаагийн байгууллагаас 12 иргэнийг сэжигтнээр тооцож шалгаж байгаа аж. Нийтдээ 60 гаруй шинжээч ажиллаж, галын 50 гаруй дүгнэлт гаргасан гэнэ. Галын эцсийн дүгнэлт гарвал прокурорт материалыг шилжүүлэх бөгөөд галын эцсийн дүгнэлт хараахан гараагүй учраас хохирлын нийт үнийг нэгтгэн гаргах боломжгүй байгаа юм байна. Ямартай ч энэ сардаа багтаад галын эцсийн дүгнэлт гарах бололтой.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11715


URL:

Сэтгэгдэл бичих