“Алтан жолоо” групп нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байна

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгvй барилгын ажил эхлvvлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзvрх дvvргийн III хорооны нутаг Сансарын тунел дээр байрлах “Сансар” супер маркетын дэргэдэх нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн барилгын ажил эхлvvлэхээр ухсан байна. Ингээд тус газрыг зорьсон юм.
Тухайн газарт очиход зургаан хvн барилгын ажлыг хийж байлаа. Тэдний хэлж буйгаар бол “Сансар” супермаркетийн дор байрлах баарны хаалгыг нөгөө талд нь гаргахаар нийтийн эзэмшлийн талбайг ухсан аж. Мөн тэд баарнаас гарсан халамцуу хvмvvс дэлгvvр рvv орж, гарч байгаа хvмvvст хvндрэл учруулж байна гэсэн гомдлыг “Сансар” супермаркетаас гаргасан тухай хэлж байна лээ.
Хачирхалтай нь ийм vйл ажиллагаа явуулахдаа тухайн хорооныхоо Засаг дарга болон дvvргийн Мэргэжлийн хяналт, Газрын албанаас огт зөвшөөрөл аваагvй байгаа юм.  Тэгвэл нэг худалдааны төвийн гаргасан гомдлоос болж дураараа авирлаж байгаа байгууллага нь “Алтан жолоо” групп ажээ.
Барилгын ажил явагдаж байгаа талбай дээр н.Төвшинням гэгч ажилчдыг хариуцан ажиллаж байгаа юм байх. Тvvний хэлснээр бол баарны хаалгыг хойд тал руу гаргадаг болгох үүднээс нийтийн эзэмшлийн талбайг сvйтгэж байгаа гэнэ. Үүнээс гадна тэрээр “Буцаагаад энэ газрыг нь бетондчихно.
Тиймээс ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэж vл тоосон өнгөөр хариулж байсан. Томоохон группэд ажилладаг гэсэн шиг хууль бус vйлдэл хийж байж таахалзан зогсох тэр эрхэм “Алтан жолоо групп”-ын Аж, ахуй хариуцсан мэргэжилтэн гэнэ.
Ингээд энэ талаар Баянзvрх дvvргийн III хорооны Засаг дарга н.Ичинхорлоогоос дараахь тодруулгыг авлаа.
-“Сансар” худалдааны төвийн урдах нийтийн эзэмшлийн талбайг ухчихсан хэрэг гарсан байна? 
-Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрийн шөнө ухчихсан байсан. Манай ажилчид тухайн өдрийн 19:00 цагийн vед ажлаас гарахад зvгээр байсан. Гэтэл өнгөрсөн баасан гаригийн өглөө 07:30 цагийн vед ажилдаа ирэхэд ухчихсан байсан.
Улмаар манай хорооны ажилчид юу болов гээд тэр хавийн хvмvvс болон цагдаагийн хэсгээсээ асуусан. Тухайн шөнө манай цагдаагийн хэлтсийн эргvvл 01:00 цагийн vед тунел дээрх бvх баарнуудыг хаалгасан байна лээ. Тэдний хэлснээр бол тухайн vед зvгээр байсан гэсэн.
-Тэгээд хэзээ нь ухчихсан юм бол? 
- Тунель дээр хvнсний ногоо зардаг хvмvvс бvхээгээ манаж хонодог. Тэр хvмvvсээс энэ талаар асуухад шөнийн 01:30 цагийн vеэс 05:00 цагийн хооронд ухсан гэсэн. Эргvvлийн цагдаа нарыг явсны дараагаар гэнэт л том машин ирээд ухчихсан гэж байсан.
-Барилгын ажлыг хариуцаж байгаа хvмvvс юу гэж байх юм? 
-Зөвшөөрөл авчихсан гээд байгаа. Бvр барилгын зургаа гаргачихсан байна лээ. Барилгын ажлыг хийж байгаа хvмvvс нь өнгө vзэмж сайтай, шилэн пасад л хийнэ, тvvнээс биш өөр зvйл хийхгvй гэсэн тайлбарыг тавьсан.
Гэхдээ зөвшөөрөл авсан хэдий ч манай хороонд заавал мэдэгдэх ёстой. Гэтэл тэгээгvй. Тийм учраас бидний зvгээс шаардах хуудас хvргэсэн. Мөн “Алтан жолоо групп”-ын удирдлага н.Энхбаатартай уулзах гэсэн боловч Бээжин явчихсан гэсэн хариу өгсөн.
-Одоо ямар арга хэмжээ явах вэ? 
-Миний хувьд барилгын ажлаа зогсоо гэж хэлэх эрх байхгvй. Тиймээс дvvргийнхээ Газрын алба, Мэргэжлийн хяналтад энэ асуудлын талаар мэдэгдсэн. Тиймээс дээрх байгууллагуудаас хариуцлага тооцно. “Алтан жолоо групп”-ын Аж, ахуй хариуцсан мэргэжилтэн н.Төвшинням “Зөвшөөрөл авчихсан байх оо” гэсэн хариулт өгч байсан.
Зөвшөөрөл авчихсан юм бол яагаад шөнийн цагаар, хулгайч шиг ажлыг хийж байгаа нь сонин. Ямартай Баянзvрх дvvргийн Дэд бvтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батсvх барилгын ажлыг зогсооно гэж байна лээ. Ер нь иймэрхvv хуулийг гууль болгож байгаа этгээдэд хариуцлага тооцох цаг хэдийнэ болсон юм шиг.
Г.Баярцэцэг 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих