Мансууруулах бодис !!!

images05585888

Канабис /дага, марихуан, өвс/

Канабис нь тамхитай адил мансууруулах бодис агуулсан навч бөгөөд түүнийг татаж эсвэл гашиш шиг идэж хэрэглэдэг. Канабисийг хэрэглэсэн хүн хөгжилтэй, нөхөрсөг, залхуу болдог бөгөөд  байнга инээмээр санагддаг байна. Канабисыг их хэмжээгээр олон удаа хэрэглэснээр хичээл сургууль болон ажил төрөлдөө төвлөрч чадахгүй, хүндрэл учруулахаас гадна осолд өртөж болзошгүй юм. Зарим хүмүүс канабисыг байнга хэрэглэснээс сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог. Канабисыг хэрэглэхийг нь ихэнхи оронд хуулиар хориглосон байдаг тул түүнийг хэрэглэсэн хүмүүс өөрсдийгөө торгууль төлөх, шоронд орох эрсдэлд хүргэдэг.

Цавуу болон хордуулагч бодисыг үнэртэж хэрэглэх

Цувуу болон бусад зарим бодисыг үнэртсэнээр хэсэг зуур сайхан болдог байна. Гэхдээ амархан донтдог ба үүний улмаас харах, бодох, санахдаа муудаж, биеэ хянах, зөв сэтгэх чадвараа алдах ба улмаар энэ нь үхэлд хүргэдэг.

Героин ба кокаин

Энэ хоёр төрлийн мансууруулах бодисыг хэрэглэснээс маш амархан донтдог. Энэ мансууруулах бодисыг хээрглэх үед хэрэглэгчид маш таатай сэтгэгдэл төрөн мансуурдгаас тэд  дахин хэрэглэхийн тулд юунаас  ч буцахгүй байдалд ордог байна. Тэд үүний төлөө хулгай хийж, худал хэлэхээс ч буцдаггүй. Эдгээр нь маш аюултай хар тамхи бөгөөд үүнийг хэрэглэсний улмаас олон хүн амь насаа алддаг. Хэрвээ мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэдэг бол бохир зүү тариураар дамжин ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй. Мансууруулах бодис хэрэглэхээс эрс татгалзаж, үгүй гэж хатуу хэлж бай. Мансууруулах бодис хэрэглэсэн болон худалдсан хүний аль нь ч шоронд суух болно. Иймд үгүй гэж хэлэх нь хамгийн зөв юм.

Хөөрөл болон бусад мансууруулах бодис

Залуу хүмүүст зарим нэг төрлийн сэтгэцийн нөлөөт эмийг хэрэглэснээр бүхэл шөнөжингөө аз жаргалтай, эрч хүчтэй байгаа мэт санагддаг байна. Үүний нэг жишээ нь экстази буюу сэтгэлийн хөөрлийн нөлөөнд автах юм. Үүний гол бэрхшээлтэй тал нь хүмүүс хэрэглээд удаагүй байгаа учраас удаан хугацаанд хэрэглэхэд гарч болох үр дагаврыг мэдэхгүй байгаа юм. Үүний улмаас тархи гэмтэх, ой тогтоолт алдагдах болон бусад хүндрэлүүд гардаг. Сэтгэлийн хөөрлийн нөлөөнд автсан үедээ архи биш ус уух хэрэгтэй байдаг ба зарим залуу хүмүүс огт ус уулгүйгээр шөнөжин бүжиглэснээс болж шингэний дутагдалд орон нас барсан тохиолдол гарч байсан юм.

Мираа

Мираа гэдэг нь колатай адил сэргээж идэвхижүүлэх үйлчилгээ бүхий бургасны навч юм. Энэ навчийг зажилж хэрэглэдэг ба үүнийг хэрэглэснээр олон цагийн турш юу ч идэхгүй, амрахгүй байж чаддаг. Гэхдээ үүнийг хэрэглэсэн хүн нойр муудах болон удаан хугацаагаар хэрэглэхэд ходоод өвдөх, түгжрээ болох, гэр орондоо таагүй байдал, зөрчил үүсгэх зэрэг бэрхшээлүүд тохиолддог.

 

Энэхүү муу муухай зуршлаас хол яваарай залуусаа…

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих