ТОГЛООД БАЙНА УУ, ШОГЛООД БАЙНА УУ,
Шатахууны vнэ єсч, хомсдол vvсээд буй талаар ЭБЭХ-ний сайд нь уржигдархан vvнд санаа зовох зvйлгvй, удахгvй сайхан болно гэж хэвлэлээр ярьсан. Мєн нєєц хангалттай бий гээд нууцлах шаардлагатайг анхааруулсан юм. Гэвч тэрээр ингэж хэлснээ 24 цаг ч бололгvй мартаж, єєр зvйл ярьж суух. Учир нь, єчигдєр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл єгєхдєє дээрхээс тэс єєр зvйл ярилаа. Тvvний хэлсэн хоёр мэдээллийн алинд нь итгэхээ мэдэхээ болив.
Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээлэл.
-Улсын нєєцєд хэд хоногийн нєєц байна вэ?
-Єнєєдрийн байдлаар нєєц бага байна. Одоогоор хоногийн нєєцийг хэлэх боломж алга. ОХУ руу албаны хvмvvс яаралтай явж ажиллаж байна. Онцгой байдлын комиссоос арга хэмжээ авахаар боллоо. Мєн нийслэлийн нийтийн тээврийн vйлчилгээнд тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийх арга хэмжээ авах боллоо. Єнєєдєр хомсдол vvссэн байгаатай холбогдуулан уул уурхайн салбарын тvлшний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авахаар ярилцаж байна. Газар тариалангийн салбарт хязгаарлалттай олгох ажил vргэлжилнэ. ОХУ-аас ачилт хийхгvй байгаа учраас хязгаарлалтаа vргэлжлvvлэхээс аргагvй байдалд орж байна.
Ємнєх єдєр нь буюу мягмар гаригт сэтгvvлчдэд єгсєн мэдээлэл.
Ардчилал сонинд:
-Хэдийн хугацаанд хэрэглэх нєєц vлдсэн бэ?
-Нєєц тэд хоногт хvрэлцэнэ гэж зарлаад яах вэ. Ер нь, хангалттай бий гэж хэлж болно. Ирэх сард байдал сайжирна. 17 мянган тонн дизель тvлш импортоор авах юм. Одоогийн байдлаар долоон мянган тонн тvлш нь ирчихсэн байгаа. Уг нь, 85 мянган тонн тvлш авах захиалга єгсєн л дєє. Гэтэл хойд хєршийн нєхцєл байдлаас vvдэлтэйгээр 10 орчим тонныг нь авсан.
Vндэсний шуудан сонинд:
-Дизель тvлшний хомсдол, vнийн єсєлт газар тариалангийн ажилд сєргєєр нєлєєлєх vv. Мєн зам, барилга зэрэг бvтээн байгуулалтын ажлууд эхлээд байгаа. Дизель тvлш хомсдвол энэ мэт цаг vеийн олон ажил удаашрах, єртєг зардал нь нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна?
-Газар тариалангийн ажилд дизель тvлшний хомсдол нєлєєлсєн зvйл байхгvй. Хангалттай нєєц байгаа. Vvн дээр бид онцгой анхаарч байна. Газар тариалангаас гадна дэд бvтэц, уул уурхайн салбарт дизель тvлшний хомсдол vvсгэхгvй байх талаар анхаарч байгаа.
-Улсын хэмжээнд дизель тvлшний хэд хоногийн нєєцтэй байгаа вэ?
-Хэд хоногийн нєєц байгааг зарлаад яах вэ. Хангалттай нєєц бий. Ер нь дизель тvлшний хангамжийн асуудлыг тавдугаар сар гарснаас хойш ярьж байгаа. Зургадугаар сар гараад байдал сайжирна.
Дээрх хоёр мэдээллийн аль нь vнэн юм бол гэсэн эргэлзээ тєрж эхэллээ. Хангалттай нєєц байгаа бол иргэд санаа зовох шаардлагагvй болох нь. Харин єчигдєр хэлсэн тань vнэн бол шатахууны эрэлд гарахаас єєр арга алга шvv Д.Зоригт сайд аа.
URL:













