СОЛОНГОСЫН ФЕРМЕРVVД БУЛГАН АЙМГИЙН 20 МЯНГАН ГА ГАЗАРТ 40 ЖИЛ ТАРИА ТАРИНА

Монгол улсын газар нутаг, тухайлбал Дорнодын Халхгол сумаас 30000 га газрыг БНСУ-ын тал худалдан авсан тухай мэдээ саяхан Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, тvvнийг нь харж цочирдсон манай хэвлэлvvд ч vvний мєрєєр “Vнэхээр газар нутгаа зарчихлаа гэж vv” хэмээн шийдвэр гаргагчдаас асууж сурагласан. Гэвч “Юу гэж газар нутгаа харийнханд зарж байх юм. Солонгосын хэвлэлvvдийн л тарьсан сенсаац биз” гэсэн бэлэн vгэнд хэвлэлийнхний эрэл мухардаж, амаа таглуулаад єнгєрєв бололтой.

Гэвч энэ бол асуудлыг дvйвvvлэх гэж оролдсон ганц нэг тайлбараар няцаагаад єнгєрєх ердийн нэг хэвлэлийн сенсаац биш гэдгийг Солонгосын нэр хvнд бvхий хэд хэдэн мэдээллийн хэрэгслийн цацсан мэдээлэл баталж байна. БНСУ-ын “Ариранг”, “Чосун Ильбо”, “Жун Ан Дэйли” зэрэг мэдээллийн хэрэгсэл болон газар тариалангийн чиглэлийн мэдээлэл хvргэдэг farmlandgrab.org вебсайтад тавьсан мэдээллээс vзвэл солонгосчууд Монголоос газар нутаг худалдан авсан тухай мэдээ зvгээр ч нэг хуудуутай сенсаац биш, нэлээд vндэслэл баримттай болох нь харагдаад байна. Тэдгээр баримтаас одоо танилцуулья.
“Жун Ан Дэйли” сонинд бичснээр БНСУ-ын Хойд Гёнсаны засаг захиргаа бvр 2009 оноос эхлэн манай ХХААХVЯ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын vсэг зурж, хамтын ажиллагаагаа гvнзгийрvvлсэн байна. Уг санамж бичгийн дагуу Улаанбаатарт газар тариалангийн хєгжилд туслах тєв гээчийг нээсэн бєгєєд тvvгээрээ дамжуулан ирэх 40 жилд Булган аймгийн 20000 га газар нутагт Солонгосын фермерvvдийг тариалан эрхлvvлэхээр зорьж байгаа гэнэ.
БНСУ-д газар єндєр vнэтэйгээс болоод сvvлийн жилvvдэд фермерvvд нь газар тариалан эрхлэх сонирхолгvй болжээ. Энэ нь дотоодын хэрэгцээнд ч сєргєєр нєлєєлж эхэлсэн учир БНСУ-ын тєр фермерvvдээ хилийн чанадад хямд газраар хангах бодлого явуулж байгаа нь энэ.
Farmlandgrab.org веб сайтад тавьсан мэдээлэл дээрхээс бvр ноцтой. Єнгєрсєн дєрєвдvгээр сарын 29-нд нийтлэгдсэн “Ємнєд Солонгосын хvнсний аюулгvй байдлын харанга” нэртэй Жон Бертелсений єгvvлэлд БНСУ-гийн Засгийн газар Монголд 325.999 га газар худалдан авсан гэж бичсэн байна. Гэхдээ хаана, аль аймгийн газар нутгаас гэдгийг тодорхой дурдаагvй байна.
БНСУ-ын гадаадад газар тариалан эрхлэх хєтєлбєрийг Ємнєд Гёнсаны засаг захиргаа хариуцаж ажилладаг байна. Харин манайхтай хамтран ажиллаж байгаа нь Хойд Гёнсаны засаг захиргаа ажээ.
Тус захиргааны 10 гаруй тєлєєлєгчийн бvрэлдэхvvнтэй баг жилийн ємнє Орост очиж, газрын судалгаа хийгээд 2011 оны эцэс гэхэд ОХУ дахь тариалангийн талбайгаа 3000 га болтол єргєжvvлэхээр тєлєвлєсєн гэнэ. Энэ нь, БНСУ зєвхєн Монголоор зогсохгvй єєр олон оронд тариалан эрхлэх газар нутаг хайж буйг харуулж байгаа юм. Ер нь, яагаад Солонгос єєрийн газар нутаг дээрээ тариагаа тарихгvй, бусдын газар нутаг руу єнгийж явах болов гэж уншигчид гайхаж байж болох. Тэгвэл энэ ийм учиртай.
2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын улмаас vр тариа, будаа, улаан буудай зэрэг хvнсний гол нэрийн бvтээгдэхvvний vнэ тэнгэрт хадаж, экспортлогч орнууд дотоодын хэрэгцээгээ бодож гадагш нийлvvлэхээ хязгаарласан билээ. Тэр vеэс хєрєнгє мєнгєтэй, хvн ам ихтэй орнууд хvнсний эх vvсвэр, нєєцєє баталгаатай болгохгvй бол аюулын харанга дэлдэх нь гэдгийг сайтар ухамсарласан юм. Тэдгээр орны тоонд БНСУ ч бас орно. Газар тариалангийн нутгийнхаа дийлэнхийг цагаан будаандаа зориулж, vр тарианы хэрэгцээний дєрєвний гурвыг импортоор авдаг нь тус улсын хvнсний аюулгvй байдлын хувьд маш тулгамдсан асуудал болоод байгаа юм. Дээр нь, дэлхийн эдийн засгийн хямралаас томоохон сургамж авсан учир тус улсын Засгийн газар “LG International”, “Samsung”, “Hanwha” зэрэг vндэснийхээ томоохон корпорацуудтай хамтран хилийн чанадад газар тариалан эрхлэх маш том хєтєлбєр хэрэгжvvлж эхлээд байгааг “Ариранг” мэдээлж байна. БНСУ хэдий мєнгєтэй ч vр тариа, хvнс хоолоо гадаад орноос єндєр vнээр худалдаж авахыг сайшаадаггvй. Энэ нь єндєр єртєгтэй, хамгийн гол нь тус улсын хvнсний аюулгvй байдалд сєрєг нєлєєтэй. Тиймээс тус улсын эрх баригчид импортын хvнсэнд найдахын оронд хилийн чанадаас газар худалдан авч, тариалан эрхлэх санааг бодож олсон бєгєєд Монгол, Камбож, Лаос, Орос, Филиппин зэрэг орныг тоочигложээ. Зєвхєн эдгээр улсаар ч зогсохгvй Ємнєд Америкийн Парагвай, Уругвайд газар тариалан эрхлэхээр аль хэдийнэ 25.8 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийж эхэлсэн байна.
Гэхдээ мэдээж газар нутгаа зарах, бусдад ашиглуулах нь аль ч орны хувьд эмзэг асуудал учир солонгосчуудын энэ санаархлыг эсэргvvцэж зогсоосон тохиолдол ч цєєнгvй гарчээ. Тухайлбал, Филиппиний Миндоро мужид БНСУ газар ашиглах гэрээ хийсэн нь єнгєрсєн оны наймдугаар сард бєєн дуулиан шуугиан дагуулж, Солонгосыг “агро-колоничлол” хийх гэлээ хэмээн хvчтэй эсэргvvцсэн байна. Тvvнчлэн, БНСУ-ын “Daewoo Logistics” компани Мадагаскарт газар тvрээслэн авах гэж байсан нь олон нийтийн эсэргvvцэлтэй тулгарч, улмаар хvчингvй болгосон ч тохиолдол бий.
Энэ мэтээр БНСУ хилийн чанадад газар худалдан авах, тvрээслэх, тvр ашиглах гээд янз бvрийн хэлбэрээр газар тариалангийн талбайтай болохыг хvчтэй эрмэлзэж байна. Одоо тус улсын 60 гаруй компани гадаадын 16 оронд газар тариалангийн бизнес эрхэлж жилд 87 мянган тон vр тариа хураан авч байна.
БНСУ-ын урдаа барьдаг “Samsung” корпорацын Эдийн засгийн судалгааны институцаас саяхан “Дэлхийн хvнсний хямралын эрин vед баримтлах хvнсний шинэ стратеги” нэртэй 16 хуудас илтгэл бэлтгэн гаргасан байна. Энэхvv илтгэлд “Гадаадад газар тариалангаа хєгжvvлэх замаар хvнсний бааз сууриа хамгаалах нь чухал” гэдгийг онцлон дурджээ.

Хvн ам ихтэй, хєрєнгєтэй орнууд бусдын газар нутагт санаархах болжээ

Хилийн чанадад газар тариалан эрхлэх, газар худалдан авах нь зєвхєн БНСУ-ын сонирхол гэвэл эндvvрэл. Хvн ам ихтэй томоохон орнууд хvнсний хомсдолд орохгvйн тулд БНСУ-тай адил хилийн чанадад газар нутагтай болохыг эрмэлзэж байгаа аж.
Хямралын vеэр хvнс, vр тариа экспортолдог орнууд єєрийнхєє эрэлт хэрэгцээг хангахын тулд гадаад худалдаагаа хязгаарласан нь хvн ам ихтэй, хvнсээ импортолж авдаг орнуудад том сургамж болсон. Тийм ч учраас импортын хvнсэнд найдалгvйгээр хямд тєсєр газар нутагтай ядуу буурай оронд єєрсдєє газар тариалан эрхлэх нь хамгийн найдвартай аргад тооцогдох болсон юм. Жи-шээлбэл, Энэтхэг 2008 онд будааныхаа экспортыг зогсооход Филиппин шоконд орж, дэлхийн зах зээлээс ямар ч vнээр хамаагvй будаа авч эхэлсэн юм. Филиппин шиг олон сая хvн амтай оронд хvнсний хомсдолд орохгvй байх нь хамгийн чухал байдаг. Тэгвэл єдєр ирэх тусам хvн ам нь єссєєр, хэдхэн жилийн дараа Хятадыг ардаа орхихоор болоод байгаа Энэтхэг улс гэхэд 1.1 тэрбум хvн ардаа тэжээхийн тулд Пунжаби мужийн тариачдаа Тєв болон Ємнєд Америк руу илгээхээр ярилцаж байна.
Аргентины Буэнос Айресийн хойд хэсэгт Японы компани эрдэнэшиш, шар буурцаг тариалж эхлээд байна. Японы єєр нэг тусламжийн агентлаг Гвинейн хуурай аргуун хєрсийг эрдэнэшиш, шар буурцаг, даавууны ургамал тарихад тохиромжтой болгохоор Бразилиас хvртэл мэргэжилтнvvд урьж аваачин ажиллаж байгаа гэнэ.
Малайздаа дал модны тос vйлдвэрлэлээр тэргvvлэгч компани Камеруны 300 мянган га газарт дал мод тариалахаар тєлєвлєж байна. Бахрейн гэхэд Филиппиний 2400 акр газраас гадил жимс хураан авч байна. Булангийн єєр нэг орон болох Кувейт ч Филиппиний 2400 акр газарт будаа тарих газар єгєхийг хvсч байгаа гэнэ. Ер нь, Арабын баян орнууд Филиппиний газар нутгийг тvшиглэн газар тариалан хєгжvvлэх ихээхэн сонирхолтой байгаа бєгєєд басмати будаа, эрдэнэшиш, ханборгоцой тариалах 12.000 акр газрын тєсєлд аль хэдийнэ хєрєнгє оруулж эхэлжээ. Румыний газар тариалангийн нийт газрын 12 хувь буюу 2.4 сая акр нь одоо гадаадын ємч болоод байна.
Гадаад орны газар нутагт тариалан эрхлэх ихээхэн сонирхолтой улс бол хєрш Хятад. Тус улс Орос, Австрали, Аргентин болон бусад оронд газар тариалангийн 200 мянган га газар авахаар зорьж байгаа тухай єнгєрсєн гуравдугаар сард “Des Moines Tribune” сонинд бичсэн байна. Тус сонинд Хятадын нэг эх сурвалж хэлэхдээ БНХАУ 2005 оноос хойш энэ тєсєлдєє 85 сая ам.доллар зарцуулаад байгаа гэнэ. Жишээлбэл, Венесуэль, Зимбабвег газар тариалангийн машин тоног тєхєєрємж, ажиллах хvчээр хангаад оронд нь нийт ургацынх нь 20 хувийг авах тохиролцоо хийжээ. Тvvнчлэн Орос, Монголд ч газар тvрээслэхээр ярилцаж байгаа гэнэ. Энэ тухай Дэлхийн банкны хєдєєгийн хєгжлийн захирал асан Роберт Томпсон “Хятад зєвхєн газар худалдан авахаар зогсохгvй тухай орных нь зам, дэд бvтэц, газар тариалангийн хєгжлийг нь дэмжих замаар хvнсний хэрэгцээгээ хангах бодлого барьж байгаа” гэж ярьжээ. Vvнийг батлах нэг бэлээхэн жишээ бол єнгєрсєн гуравдугаар сард Аргентины тємєр замд Хятад 10 тэрбум ам.долларын хєрєнгє оруула-хаар болсон нь цаанаа тус улсын газар тариалангийн бvтээгдэхvvнийг хялбараар авах гэсэн зорилготой байжээ. Энэ мэт улс орнуудын сонирхлыг дагаад газар тариалангийн нутгийн эрэлт хэрэгцээ 2008 оны эдийн засгийн хямралын дараа эрс нэмэгджээ. 2008 оноос ємнє ийм газар нутгийн эрэлт жилд 10 сая акраар яригддаг байсан бол 2009 онд шууд 100 сая болж єсчээ.
Хэдийгээр улс орнууд газар тариалангийн нутаг олж авахаар чимээгvйхэн хэрнээ эрчимтэй ажиллаж байгаа ч “агро нэрээр газар нутгийг нь булаан авч колоничлох гэж байна” гэсэн нутгийн иргэдийн хvчтэй эсэргvvцэлтэй тулгарч, саарч байгаа гэнэ. Румынд гэхэд Газар тариалан vйлдвэрлэгчдийн холбоо нь гадаадын тєрийн ємчит сангуудад газар зарахын эсрэг идэвхтэй тэмцэж байгаа бол Бразильд гадаадын Засгийн газар, тєрийн ємчит компаниудад газар зарахыг хориглосон хууль дvрэм батлахаар хэлэлцvvлэг єрнvvлсэн байна. Vvн шиг монголчууд бид ч сэ-рэмжтэй байж, газар нутагт маань хэний нvдний хор, санаархал шингэж байгааг анхааран ажиглаж, нvд чих тавьж, хэрэг болбол эсэргvvцэн дуугарч байх ёстойг дээрх баримтууд харуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих