6-р сарын 2-ноос нийтийн тээвэрийн үнэ 500-800 төгрөг болно
Улсын хэмжээнд нүүрлээд байгаа дизелийн түлшний хомсдол нийгэмийн олон салбарт хүндээр тусаж улмаар асуудал хурцдах хэмжээнд очоод байна.
Нийтийн тээвэрийн хувьд түлшний хомсдлоос болж 200 автобусаа бүрэн зогсоосон бол цаашдаа нийтийн тээвэр 100 хувь зогсож магадгүй боллоо.Тэд үнээ ойрын хугцаанд нэмэхээ ч мэдэгдээд байгаа.Мөн улсын хэмжээнд хийгдэж байгаа замын ажилууд өнөөдрөөс зогслоо.Цаашлаад улс орны эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болоод байгаа уул уурхайн салбар ч тун хүнд байдалд ороод байна.
Манай орны олон салбарт дизелийн түлш уух ус мэт хэрэгцээтэй зүйл нь байдаг.Гэсэн ч энэ амин чухал зүйлээ манай улс гаднаас бэлэнчилж ирснийхээ горыг одоо амсаж байна. Алсыг хардаггүй төрийн балгаар хамгийн их хохиролыг ард түмэн амсаж хамгийн хүнд ачааг бас л ард түмэн үүрэхээр боллоо . Нийслэл хотын хэмжээнд өдөрт 813 том оврийн автобус 57.5тонн түлшээр иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдөр түлшний гачлангаас болж 250 орчим автобус нь зогсоод байна.Мөн нийтийн тээвэрд явдаг байсан 762 микроавтобус мөн л зогсход хүрээд байгаа.
Нийтийн тээвэр ийнхүү зогсолтнонд орсноор иргэдийн хувьд автобус хүлээх хугцаа нь 15-20 минут болтлоо уртсаж өглөө оройд унааны хомсдолд өртөж байна.Хомсдол далимдуулаж зангаа хувиргасан шатхуун импортлогчид балга түлшнн нийтийн тээвэрийнхэнд шаглах болсноорс бол тэд үнээ нэмхэд хүрээд байгаа юм. Дизелийн түлш 270 төгрөг байх үед л 200 төгрөгөөр үйлчилдэг байсан тэд өнөөдөр 1литр түлшээ 1700 төгрөгөөр авч байгаа нь үнэн хойно үнээ нэмэх нь зүйн хэрэг.Үнээ нэмлээ гээд хойд хөрш түлшээ өгөхгүй хэвээр байвал нийтийн тээвэр бүрэн зогсох юм. Улсын хэмжээнд болон нийслэл хотод шинээр тавих болон засварын ажил хийгэд замын ажилууд эд өрнөж байгаа.Нийслэл Улаанбаатар хотод л гэхэд өнөөдрийн байдлаар 10 орчим газар зам засварын ажил хийгдэж байгаа байна.
Гэсэн ч тэдний ажил хйих гол түүхий эд дизелийн түлш хомсдсноос түрүүч нь өнөөдөрөөс ажилаа зогсооход хүрч байна. Дизель дагсан энэ мэт уналтууд ард иргэдийн амьдралд маш том сөргө нөлөө үзүүлэх нь дамжиггүй.Цаашлаад бид газраа ухаж алтаа зарж баяжих мөрөөдөл ч үгүй болж магадгүй.Хавар дутуу хагас тарьсан үр тариа төмс ногоогоо намар дизель түлш байхгүй гэдэг гачилангаар байгаль нь үлдээж ч мэдэх юм аа.
URL:













