Гэр бүлийн таван хүн угаартжээ
Дархан-Уул аймгийн хуучин Дарханы тавдугаар багт нэг гэр бүлийн таван хүн угаартаж дөрөв нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн баасан гаригийн шөнө уг харамсалтай явдал болж 42 настай А дөрвөн хүүхдийнхээ хамтаар угаартжээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр А-ийн эхнэр төрөхийн өмнөх эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн байсан бөгөөд ар гэрээс нь өглөө бүр эргэлт ирдэг байж. Гэтэл бямба гаригийн өглөөний эргэлт ирэхгүй бага үд өнгөрсөн учир эхнэр нь хажуу айлаараа дамжуулж хэл дуулгахыг хүссэнээр гэр бүлийнхэн нь угаартсан болохыг мэджээ. Цагдаагийн ажилтнууд гэрт ирэхэд гэрийн эзэн болон бага насны хоёр ххүхдийнхээ хамтаар угаартаж нас барсан байжээ. Нэг нь амьд үлдэж эрчимт эмчилгээнд орсон байна.
Хохирогчид зуухаа галлахдаа нүүрс дутуу ассан үед нь яндангийи хаалтаа хааснаас угаартсан болохыг тогтоожээ. Өвлийн улиралд уламжлалт пийшингийн галлагааг зев хийгээгүйгээс иргэд амь нас, эрүүл мэидээрээ хохирч байгааг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Б.ЭНХ /Зууны мэдээ/
URL:













