9 дүгээр ангийн хүү долоон настай охиныг хүчирхийлжээ

gemt_heregten_shineСүүлийн үед нийгмийн амьдралын хэвшилээс үүдэлтэй гэмт хэргүүд нилээдгүй гарч байгаа. Хүний санаанд оромгүй янз бүрийн хэргүүд ар араасаа гарах болсон нь өнөөгийн нийгмийн амьдралыг шүүмжилэхээс өөр аргагүйд хүргэсэн гэж хэлж болно.

Хүмүүсийн гаж сонин үзэл бодол түүнийгээ хэрэгжүүлэх арга нь бага насны хүүхэд дээр ихэвчлэн үйлдэж байгаа болохоор сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй боллоо. учир нь өчигдөрхөн л гэхэд бага насны хоёр хүүхдээ хазаж гэмтээсэн эцгийн тухай ихээхэн шуугисан. Гэтэл өнөөдөр Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч 7 настай охиныг хүчирхийлж бэлгийн дур хүслээ хангасан байна. Түүнд 6,5 жилийн ялыг өгсөн байна.

Энэ мэтчилэн бага насны хүүхдүүд бусдын гарт, сэтгэл санааны томоохон хохирол амсаж хохирсоор байх уу?

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих