ВЬЕТНАМ УЛСААС МОНГОЛ УЛСАД 700 ГАРУЙ ИРГЭН АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙНА

66600b865211858a2d7594b0a5957255_L (1)Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа.

Ноён Пан Данг Дунг нь энэ оны гуравдугаар сарын 21-нээс эхлэн  манай улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж буй юм. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд талууд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Элчин сайд Пан Данг Дунг нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд  энэ онд Монгол Улс Вьетнам хоорондын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Улаанбаатар хоттой  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин нийслэлийн Засаг дарга “Гурван жилийн хугацаатай манай улсад Элчин сайдаар томилогдон ирсэн танд ажлын амжилт хүсье. Бид аль ч салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ. Вьетнам улсаас Монгол Улсад 700 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа аж.

Б.Заяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих