Бөөгийн хэрэглэл худалдаалдаг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид “Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалт явуулж, хууль бус ангийн үс, эд эрхтэн худалдаалдаг иргэдийг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Тус төвийн хуучны гэгдэх эд зүйлс худалдаалах хэсэгт сүүлийн үед бөөгийн хэрэгсэл ихээр худалдаалах болсон аж. Бөөгийн хэрэглэл дунд амьтны эд, эрхтнээр хийсэн хэрэглэл ч цөөнгүй байдаг болсон байна. Тухайлбал шонхор шувууны толгой, өд, чоно, үнэг, хярс, зэрэг арав гаруй амьтдын арьс, бүргэдийн толгой, савар, өд, цагаан зээр буга, гөрөөс зэрэг амьтдын эвэр, туурай зэргийг их хэмжээгээр худалдаалдаг аж.
Уг шалгалттай холбоотойгоор амьтны эд эрхтэн худалдаалж буй худалдаачид болон хууль бусаар ан ав хийсэн арав гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ. Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн мөрдөн шалгаж байгаа юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.







рексатал 500 цена в аптеках
рексатал 500 цена
рексатал 500 инструкция
рексатал 500 в аптеках
рексатал 500 инструкция по применению
рексатал 500 купить в аптеке
рексатал реальные
рексатал реальные
рексатал 500 инструкция по применению цена
рексатал 500 инструкция по применению цена