Бас л тамхины хууль

тамхиЗасгийн газрын хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд дэмжлээ. 2005 онд анх баталсан энэ хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж байгаа юм. Гэтэл энэ нь сөрөг үр дагавар олонтой, амьдралд хэрэгжих үндэслэлгүй  зохицуулалт болсон гэж үзээд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл хоёр долоо хоногийн өмнө О.Баасанхүү гишүүний санаачилгаар парламентын босгоор орж ирээд, бүдэрсэн уг хуулийн төсөл “эргэн иржээ”.

Гэхдээ энэ удаагийнхад тамхи худалдан борлуулах цэгийн тухай бус татах газрыг бий болгох, шаардлага тавих зохицуулалтуудыг  нэмж оруулахаар  хууль санаачлагч төсөлдөө тусгасан байна.

 

 
Э.Долгион /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих