Байгалийн баялаг нэрээр 285 тэрбум төгрөг тараажээ

Сонгуулиар улс төрийн намууд иргэдэд байгалийн баялаг, уул уурхайн орлогоос хувь хишиг тараана хэмээн амласан. Энэ амлалтын үр дүнд он гарсаар 300-аад тэрбум төгрөг тараагаад байна.

Үндэсний статистикийн хорооноос Мэдээлснээр энэ оны эхний таван сард Хүний хөгжил сангаас 285.7 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.5 сая иргэнд олгожээ.

Иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг өгч байгаа нь сайнаасаа илүү сөрөг тал нь давамгайлж байгааг эдийн засагчид дүгнэж байгаа.

Тухайлбал, Дэлхийн банк, Монгол банкнаас энэ мөнгө инфляцийг хөөрөгдөж, иргэдийн худалдан авч байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгааг онцолсон.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих