Тектоник, Тайгам Алтай, MD TOP компаниудын хууль бус үйлдлийг хаацайлсан шүүгчдийг ШЕЗ-д өгнө
ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс хэрэглэгчийнхээ хохирлыг барагдуулах, хуулийн дагуу олгосон эрхээ хэрэгжүүлэх үндсэн зорилготой. Энэ үүргийнхээ дагуу иргэдээс метр квадрат дутуу бичиж, илүү мөнгө авч байгаа барилгын компаниудад томоохон хариуцлагын асуудлууд яригдаж эхэлсэн. Тэгвэл энэхүү хохирлыг иргэдэд барагдуулахгүй байгаа гурван компани байгаа юм байна. Тодруулбал, “Тайгам Алтай” , “MD TOP”, “Тектоник” зэрэг компани иргэдийн хохирлыг төлөөгүй учир тус бүр 10 сая төгрөгний торгууль ноогдуулсан.
Гэтэл Хан-Уул дүүргийн Н.Тунгалагтамир гэдэг шүүгч улсын байцаагчийн албан шаардлагыг баталгаажуулчихаад, дараа нь “Тайгам Алтай” компаниас энэхүү захирамжийг хүчингүй болгож өгөөч гэж хүссэний дагуу өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгосон гэдгийг ШӨХТГ-аас онцолсон юм. Мөн Захиргааны хэргийн шүүгч нар “Тектоник”компани дээр шударга бус шийдвэрийг гаргасан байна. Тиймээс ШӨХТГ эдгээр шүүгчдийн талаар ШЕЗ-д гомдол мэдүүлж, шүүгчийн ёс зүйн талаар гомдол гаргахаар болжээ.
URL:













