93 настай эмэгтэйг буудан хөнөөжээ

pearlie-goldenТехасын төвд оршин суудаг 93 настай эмэгтэйг гэрт нь нэгэн цагдаа буудсан аймшигт хэрэг гарчээ. Одоогийн байдлаар уг хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн аж. Хэрэг мягмар гарагт гарсан бөгөөд эмэгтэй олон удаа буудуулсан байдалтай олдсон байна.

Хэргийн талаар эмэгтэйн хамгийн ихээр итгэдэг байсан нэгэн эр 911 руу залгаж мэдээлсэн байна. Хөршүүдийнх нь хэлж байгаагаар таван удаа буун дуу гарчээ. Эмэгтэйг Pearlie Golden гэдэг байсан бөгөөд  орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

URL:

Сэтгэгдэл бичих