Хамгийн их орлоготой хөлбөмбөгчдийг зарлав

-10052014-1399694815-1586171505-soccersХамгийн их орлоготой хөлбөмбөгчдийг зарлав Америкийн “Форбес” сэтгүүлээс өнгөрсөн жил хамгийн их орлого олсон хөлбөмбөгчдийн нэрийг зарлажээ.

Нэрсийн жагсаалтыг Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” багийн довтлогч Португалийн Криаштиан Роналду тэргүүлсэн байна. “Форбес”-т мэдээлснээр 2013 онд Роналду 73 сая ам.долларын ашиг олжээ.

Үүнээс 49 саяыг нь хөлбөмбөгч багаасаа цалин, шагналаар авсан байна. Харин 24 сая “ногоон”-ыг “Nike”, “Samsung”, “Tag Heuer”, “Fly Emirates”, “Herbalife” зэрэг компаниудаас рекламны шагналд хүртжээ.

Баян хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрт 65 сая ам.доллар олсон Испанийн “Барселона” багийн Аргентин довтлогч Лионель Месси оржээ.

Харин гуравдугаар байрт Францын “Пари Сен-Жермен” багт хүчин зүтгэдэг Шведийн довтлогч Златан Ибрагимович багтсан байна.Тэрээр хөлбөмбөг тоглож 30 саяыг олж, “Nike”, “Volvo”-гоос рекламны шанд дөрвөн саяыг халааслажээ.

Жагсаалтын дөрөв, тавдугаар байрт “Барселона” багийн Бразил тоглогч Неймар (28 сая ам.доллар), Францын “Монако” болон Колумбийн шигшээ багийн довтлогч Радамель Фалькао (26 сая ам.доллар) нар багтсан байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих