Ашиг сонирхлын зөрчил ашигтай л юм байна
УИХ-ын гишүүд ангийн даргыгаа ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн адлах болжээ. УИХ-ын дарга гэдэг аливаа асуудал дээр алтан дунджийг барих учиртай. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хэлэлцэж буй асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй гэсэн үг. Гишүүдийн санал бодолд нөлөөлөх үг үйлдэл гаргаж болохгүй гэдэг ч хааяахан тэрбээр хуулиа зөрчөөд үг хэлээрээ, үйлдлээрээ ашиг сонирхлын зөрчил гаргаад байх болжээ.
Саяхан, УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар ажиллаж болохгүй гэх хуулийн төслийг хэлэлцэж УИХ-аар дэмжих эсэхийг санал хураахад З.Энхболд дарга “За сэтгүүлчдээ УИХ дээр хамгийн удаан хэлэлцэгдсэн том хуулийн төсөл шүү дээ. Анх удаагаа хуулийг хэлэлцэх шаардлагагүй буцаах нь зүйтэй хэмээн үзэх гэж байна” хэмээн сэтгүүлчдэд нөлөөлж орхисон юм. Үүнээс бол парламент ямар ч үр ашиггүй баахан хугацаа алдаж, түүхэндээ анх удаа хуулиа унагалаа хэмээн багагүй шүүмжлэл дагуулсан гэхэд болно.
Өнгөрсөн баасан гарагт царцаасан обьектуудыг санхүүжүүлэх бонд босгох асуудлыг хэлэлцэж байх үед байсхийгээд л дундуур нь үг хэлж, саналаа хавчуулж суусан түүнийг гишүүд нь шүүмжилсэн гэнэ лээ. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил гарган байж гурван сайдын мөнгөнөөс хасч байгаад долдугаар сарын 1 хүртэл объектуудыг санхүүжүүлэх санал гаргасан нь парламентыг удтал маргалдаж хэрэлдэх “аюул”-аас аварсан юм. Ашиг сонирхлын зөрчил нь заримдаа ашигтай л юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:













