Орон сууцанд цахим тоглоомын газар ажиллуулахгүй
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний 410 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийн биелэлтийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр дээр интернэт, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийлээ.
Шалгалтын үеэр нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт цахим тоглоом ажиллуулдаг газруудад цаашид үйл ажиллагаа явуулахгүйг анхааруулан мэдэгдэл өгч, шалгалтаар ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчилтэй зургаан газарт 450 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Шалгалтад хамрагдсан газруудад зөвхөн интернэт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол ажлын байр нь “Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй, эргономикийн ерөнхий шаардлага” МNS 5027 : 2001 эрүүл ахуйн стандартын талаар танилцуулан заавар, зөвлөлгөөг өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн зөрчлийг арилгуулах, биелэлтэд хяналт тавин ажиллаж буй юм.
ӨДРИЙН ШУУДАН
URL:













