Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Улсын ерөнхий прокурорт хандлаа

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Улсын ерөнхий прокурорт хандан өргөдөл гаргажээ. Түүний хувьд Г.Сарангэрэл гэх эмэгтэйг нэвтрүүлэгтэй урьж оролцуулсан. Тэгвэл Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар нь өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Г.Сарангэрэлийг дарамталсан гэсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр Г.Сарангэрэл “Намайг суллагдсан даруйд зочид буудалд аваачсан. Тэндээ байж байтал оройн 23.00 цагийн үед Л.Мөнхбаясгалан эгч ирж намайг аваад телевиз рүүгээ явсан. Ярилцлага өгснөөс хойш би маш их айж байсан учраас Л.Мөнхбаясгалан эгчээс надад хамгаалагч олж өгөөч гэж хүссэн. “2-р суваг”-ийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг гарсны дараа гэр бүлийнхэн найз нөхөд маань ингэж болохгүй чи үнэнээ хэлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд үнэнээ хэлсэн ярилцлага өгч эхэлмэгц Л.Мөнхбаясагалан эгч утасдаж хаана юу гээд ярилцлага өгөөд яваа юм.

Чи ч миний үгэнд орохгүй юм байна л даа. Ингээд байвал чинь чамайг сайдтай гаж байдлаар бэлгийн харьцаанд ордог байсан гэж мэдээлэл тараана шүү гэх мэтээр дарамталж эхэлсэн” гэсэн бол түүний өмгөөлөгч Г.Батбаяр “Л.Мөнхбаясгалан миний үйлчлүүлэгчийг байнга дарамталж, намайг доромжилж, байхгүй баримтаар биднийг сүрдүүлж байгаа. Тиймээс түүний энэ бусармаг үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан” гэж мэдэгдлээ.

Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэднийг үндэсгүй зүйлээр өөрийг нь гүтгэсэн гээд ийнхүү Улсын ерөнхий прокурорт хандсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих