Монгол Улс инфляцийн төвшингөөрөө дайн дажинтай, ядуу буурай улстай ижил төвшинд явна

4b064c0e78d0d615bigИх Бринтанийн Экономист группээс дэлхийн улс орнуудын инфляцийн төвшинг эхний долоон сарын байдлаар судлан жагсаажээ. Монгол Улс энэхүү жагсаалтын 11-рт жагссан нь дэлхийн улс орнуудын хувьд өндөрт тооцогдож байгаа юм.

Уг жагсаалтыг Венесуэль улс инфляцийн төвшин 64 хувтайгаар тэргүүлсэн бол Аргантин 38 хувь, Сири 36 хувь, Судан 31 хувь, Иран 20 хувьтайгаар араас нь жагсчээ. Үүнээс харвал дандаа иргэний дайн, мөргөлдөөнтэй, эсвэл ядуу буурай улсууд инфляцийн төвшингөөрөө тэргүүлж байгаа бол манай улс жагсаалтыг үргэлүүлэн 11-рт орсон нь ичгэвтэр бөгөөд эмгэнэлт асуудал юм.

Иймээс Монголбанкны Ерөнхийлөгч Ж.Золжаргал та инфляцийн төвшиндөө анхаарлаа хандуулахгүй бол Монгол Улс дайн дажинтай, ядуу буурай улсуудтай зэрэгцэн инфляциараа тэргүүлж эхэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих