Мисс Б.Гантуяад 100 мянган төгрөгөөр шөнийг хамт өнгөрүүлэх “урилга” иржээ
Нөхөрт гараад удаагүй байгаа мисс Б.Гантуяад өчигдөр нэгэн хачирхалтай урилга иржээ. Тодруулбал, нэгэн өндөр сайхан бүсгүй түүний утас руу мессеж бичиж, хорооллын “Өргөө” кинотеатрын үүдэнд уулзахыг хүссэн байна.
Гэхдээ шөнийг хамт өнгөрүүлэхийг хүсвэл 100 мянган төгрөгтэй ирээрэй гэж сануулахаа ч мартсангүй.
Цахим ерөнцийнхөн гайхаж хачирхсан, эсвэл зэвүүцэж дургүйцсэн, нэг бол бүүр их баярлаж, догдолсон бүхнээ цахим хуудсаараа дамжуулаад олонд зарлачихдаг болсон цаг шүү дээ.
Мисс бүсгүй ч орчин үеийн энэ араншингаас хоцорсонгүй. Тэрхүү мессежийг утасны дугаартай нь хамт цахим хуудсандаа орж, өнөөгийн залуусын талаар бяцхан хэлэлцүүлэг өрнүүлээд амжсан байна.
Нэгэн цагт төрийн түшээдийг хүртэл хооронд нь зодолдуулж явсан Б.Гантуяа зөвхөн энэ бүсгүй гэлтгүй эрчүүд ч бас өөр рүү нь мессеж бичиж, зарим нь бүр залгаад, иймэрхүү үнээр уулзах санал тавьдаг талаар дурдахаа ч мартаагүй байна лээ.
Тэгэхээр амар хялбараар мөнгө олох гэсэн залуус дараа төлбөрт л бол эр, эм нь хамаагүй хүмүүс рүү мессеж бичиж, нэг үгээр хэлбэл тун ч хялбархан аргаар “биеэ үнэлдэг” болсны нэгэн тод жишээ бол энэ юм. Энэ бүхнийг шууд л дэлгэж тавьдаг нүүр номтойдоо зарим нь баярлаж, харин ийнхүү “баригдсан” нэг нь нүүрном гээчийг үзэн яддаг биз ээ.
www.mnews.mn
URL:




