Бид 34 хувиа алдах вий дээ

-27082014-1409103207-1045238998-oyutolgoi-Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан олон улсын арбитрын шүүхэд очих хүртэл хурцаджээ-

Энэ сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол болсон юм. Тус гарын үсэг зурах ёслолын үеэр  “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюутолгойн хувьд томоохон дэвшил болж байна.

Баялгаасаа хувь хүр­тэж чадахгүй, баялгийг минь эр­гүүлж өгөөч хэмээн царай ал­даж суугаа энэ тавиланг хэн, хэн бэлэглэснийг мартах учиргүй юм.

Энэ нь Засгийн газар болон Оюутолгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” хэмээж байв. Энэ мэдэгдлийн дараа хүн бүхэн ашгүй дээ Оюутолгой одоо л хөдөлж эхлэх нь гэх гэгээлэг мөрөөдөл тээж байсан. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох нь аль аль талдаа ашигтай. Гэхдээ “Нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо” хэмээсэн ч бодит байдал дээр арай өөр өнцөг харагдаж эхлээд байна.

Учир нь Оюутолгойн цаашдын хувь заяа хэрхэх талаар өнөөдрийг хүртэл бодитой мэдээлэл алга. Харилцан ярилцаж байгаа, нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн бүрхэг хариултыг зуны гурван сарын турш Засгийн газраас өглөө. Гэтэл ойрноос Оюутолгойн эзэдтэй олон улсын арбитрын шүүхэд уулзах болсон мэдээлэл эрчимтэй тархаж эхлэв. Энэ ч үнэний ортой бололтой. Гадаад валютын үнэ өсч, эдийн засаг хямарч байгааг амтай бүхэн шүүмжилж байгаа. Тэд эндээс гарах гарцаа эрэлхийлж хууль эрхзүйн орчноо байсхийгээд өөрчилдөг ч хөрөнгө оруулагчид Монголоос “айж” эхэлжээ.

Эдийн засгийн голлох хө­рөн­гийг босгодог уул уурхай зогсонги бай­далд ороод байна. Экспортын ор­ло­гоо нэмэгдүүлж, хөрөнгө дууд­на хэмээн Ашигт малтмалын хуу­лиа өөрчилсөн ч үр дүн гар­сан­гүй. Мөнгөний чимээ мөд­дөө л дуулдахгүй шинжтэй. Ашигт малт­малын хууль үр дүн­гээ өгч, Оюу­толгойтой хэзээ ойл­гол­цолд хүрэх бол гэдэг хү­лээлт ний­гэмд бий болчихоод бай­на. Ам.дол­ларын ханшаа ахиу­хан буу­л­гачих юмсан гэсэн Монгол­банкны хүс­лийг чөдөрлөх нэг шалтгаан нь Оюутолгой болчихжээ. Гэ­тэл тэр чөдөр тайлагдахгүй бо­лол­­той.

Дэл­­хийн хэмжээний но­мер нэг ком­­пани болох Рио Тин­то, Мон­го­лын Засгийн газар хоо­рон­дын үл ойлголцол ч уул уурхайн хөрөнгө оруулалт буурахад тодорхой хэм­жээгээр нөлөөлж байгаа юм. Оюутолгойн бүтээн байгуулалт, ил уурхайн олборлолт Монголын эдийн засгийг тэжээж байсан гэ­дэг нь өнгөрсөн хугацаанд хан­галттай мэдрэгдсэн. Гүний уур­хайн бүтээн байгуулалтын ажил зог­сонги байдалд орж, Оюутолгой ил уурхайд ажиллаж байсан бо­ловсон хүчнээ цомхотгож эхэлсэн нь Монголын эдийн засагт шууд утгаар дарамт учруулсан юм. Тэ­гэхээр энэ ордын хувь заяа хэрхэх вэ гэдгээс эдийн зас­гийн нөхцөл бай­дал ч хувирч өөрчлөг­дөнө гэ­дэг нь тодорхой болоод байна. Оюутолгой энэ онд бэлэн болгох учир­тай гүний уурхайн ТЭЗҮ-г Зас­гийн газарт ирүүлээгүй байна. Гад­ны арав гаруй компанитай хэ­лэлцээр хийн гүний уурхайн бүтээн бай­гуулалтын хөрөнгөө татах гэж чамгүй оролдсон ч Засгийн газар өнөөдрийг хүртэл тээг саад болж зөвшөөрөл өгөөгүй байгаа юм.

Гэсэн ч эдгээр гадны банкууд Оюутолгой төслийн ашиг тусыг мэдэж байгаа, тэндээс хэдий хэм­жээний ашиг олох вэ гэдгээ тооц­сон учраас Засгийн газрын зээ­лийн баталгааг ирэх есдүгээр са­рын 30 хүртэл хүлээнэ гэдгээ мэ­дэгдсэн байна.

 Хам­гийн ноцтой нь энэхүү гэ­рээнд орсон Монголын талын ганц заалт энэ бүх маргаанаас болж хүчингүй болох эрсдэл бий болчихжээ

Энэ мэт зөрчил хө­шигний цаана өрнөж, өнгөн дээрээ ярилцаж байна, итгэлтэй нэг замаар явах гэж оролдож бай­на гэх жүжиг тоглосоор өнөөд­рийг хүрчээ. Засгийн газар хө­рөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн шалт­гааныг нь тодруулахын тулд Оюутолгой төсөлд татварын шал­галт хийснээс энэ бүх зөрчил мар­гаан эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Зас­­гийн газар арьсаа хамгаалахын тулд татварын зөрчил илрүүлж тат­вараа дутуу төлсөн, санхүүгийн зөр­чилтэй хэмээн 130 сая ам.дол­ларын нөхөн төлбөр тавьсан ч Оюутолгойн хөрөнгө оруулагчид үл ойшоожээ.

Харин ч хөрөнгө оруу­лагчийн татварын, үйл ажил­лагааны орчныг тогтвортой ба­рина хэмээн “тогтворжуулсан тат­вар” төлөх гэрээг үзэглэснээ зөр­чин сар тутам өөрчлөгдөж бай­гаа хууль эрхзүйн тогтворгүй бай­дал, татварын орчноор түрий барьс­наараа Засгийн газар буруудах нөх­цөл байдал бий болчихоод бай­­гаа аж. Тиймээс 30-70 жилийн турш тогтвортой байх Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн Зас­гийн газар Оюутолгойн хөрөнгө оруу­лагч эзэдтэй олон улсын арбитрын шүүх дээр уулзаж “ту­лал­дахаар” зэхэж байгаа гэнэ. Арбитрын шүүхэд гаргасан нэ­хэмж­лэл, өмгөөлөгчийн төлбөрийг хүр­тэл Засгийн газраас нэхэхээр бэлт­гэж байгаа сураг дуулдав.

Хам­гийн ноцтой нь энэхүү гэ­рээнд орсон Монголын талын ганц заалт энэ бүх маргаанаас болж хүчингүй болох эрсдэл бий болчихжээ. Төр хөрөнгө оруу­лаг­­чийн энгийн хувьцааны 34 ху­вийг эзэмшинэ гэх заалт өнөө мар­гаашгүй хүчингүй болж ма­гад­­гүй нь. Хэвлэл мэдээллээр гарч байгаа эерэг сөрөг мэдээлэл дун­­даас хамгийн анхаарал татсан асуу­дал нь энэ болж байгаа юм. Зас­гийн газар арбитрын шүүхэд дуу­дагдаж ялагдана гэдгээ мэдэж байгаа учраас Оюутолгойн 34 хувийг зарахаар зэхэж байгаа гэх. УИХ-ын чуулганы индэр дээ­рээс Уул уурхайн сайдын ам­наас унасан энэ үг худлаа биш гэдэг нь тодорхой байгаа юм. Тэ­гэ­хээр ам.долларын ханшаа буу­руулж, баялгаасаа хувь хүртэх гэ­сэн сайхан сайхан мөрөөдлүүд сал­хинд хийсч мададгүй байна. Монгол­чуудын баялагт эзэн суух бо­ломжийг олгосон Хөрөнгө оруу­лалтын гэрээ гэгчийг одоо яаж ч зүхээд нэмэргүй.

Ордоо ашиг­луулж эхлэхээс өмнө гэ­рээ­­гээ өөрчлөөгүй, өөрчлөх та­­лаар олигтой тохиролцоонд хүрч чадахгүй байгаа С.Баярын Зас­­гийн газар, Н.Алтанхуягийн тан­­химын гишүүдийг ч зүхээд нэ­­мэр­гүй. Нэгэнт цаасан дээр би­­чигд­сэн гэрээгээ бариад зүт­гэхэд тэд Монголын төрийг өм­нөө бөхийлгөж чадах билээ.

Хэч­нээн хэмжээний бүтээгдэхүүн ол­борлож боловсруулан баялаг болгон гаргаж байгааг нь ч хянаж чадахгүй, тэндээ хувь хүртэж чадахгүй суугаадаа бид өмнөх төр засгаа зүхсээр байгаа. Гэхдээ одоогийн Засгийн газар харилцан ойлголцож, асуудлыг нааштай ший­дүүлэх гэхээс илүүтэй дам­пуурах шахсан эдийн засгаа аварч үлдэхийн тулд хувиа зарж, дэг­лэсэн жүжгээ эцэст нь хүртэл тоглохоор шийджээ. Энэ бүхний эцэст Оюутолгойн баялаг биднээс улам алсарч, “Рио Тинто” Хөрөнгө оруулалтын гэрээгээ барин төр засгаар наадаж, төрийн толгой дээр “даам гарна”.

Хоёрдугаарт, Зас­гийн газраас гадна хоосон цээ­жээ дэлдсэн попиулистууд, эх орончдын хийрхэл “Рио Тинто”-ийн зэвүүцлийг улам их нэмэгдүүлж байна. Ганган машин уначихсан, парламентын танхимд татвар төлөгчдийн мөнгөөр сэлгүүцэж бай­гаа атлаа Оюутолгойг ярьж, Оюутол­гойгоор улстөржиж, хоо­­сон эх оронч царайлан улс ор­ны, уул уурхайн хамтын ажил­лагаанд сэв суулгах үйлдэл хий­сэн тэдний үйл лайг өнөөдөр цөө­хөн хэдэн монголчууд бид өөрс­дөө эдлэх нь ээ. Баялгаасаа хувь хүр­тэж чадахгүй, баялгийг минь эр­гүүлж өгөөч хэмээн царай ал­даж суугаа энэ тавиланг хэн, хэн бэлэглэснийг мартах учиргүй юм. Оюутолгойг найр тавьсан, Оюу­толгойгоор улстөржсөн эх оронч­дод “баярлалаа” гэж хэлэх үү.

Б.Өнөртогтох

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих