Дэлхийн анхны 4D галзуу хулгана ирэх онд ашиглалтад орно

a50e1c3528f1528dbigТехас мужийн Сан-Антонио хотод ирэх онд дэлхийн хамгийн анхны 4D галзуу хулгана ашиглалтад орохоор болжээ. Энэхүү галзуу хулганы онцлог нь олон аймшигтай эргэлтүүдийг туулж, суудал нь өөрөө давхар эргэдэг. Галзуу хулгана дээд тал нь 86.9 км цаг хурдлах чадвартай аж.

“BATMAN: The Ride” төслийг хэрэгжүүлж буй “Six Flags entertainment” корпорацийн төлөөлөгч ярихдаа “Энэ бол орчин цагийн инженерийн сор бүтээл болж чадна. Хүмүүсийн хүссэн айдсыг авчирч чадна” гэжээ.

Галзуу хулгана нь 12 жижиг эргэлт, 6 бүтэн хөмрөлт, 2 удаагийн 90 градусын эргэлтийг туулах ёстой.


URL:

Сэтгэгдэл бичих