Сэрэмжлүүлэг
Монголчууд буянт мал сүрэг гэж дээдэлж хүндэлж, малын буян ихээ гэж бэлгэшээн ярилцдаг. Намрын улирал эхлэхэд малын хулгай ихсэж буяндаа бузар оруулдаг залуус “ид ажилдаа ороод байна”. Төв аймгийн цагдаагийн газраас “Малын хулгай” нэгдсэн үйл ажиллагаа зохион явуулахад, үе тэнгийн 5-н залуу иргэн Ш-ийн хурдан удмын 13-н адууг хулгайлж, түүхий эд зарж борлуулдаг Эмээлт захад зарахаар завдсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ.
Мөн энэ ажлын хүрээнд мал хулгайлсан хэд хэдэн хэргүүдийг илрүүлсэн байна. Малын хулгайч нар автомашин хөлөглөн, төрөл бүрийн хутга, бугуйл бусад хэрэгслийг бэлтгэн, ихэнхдээ бусдын бод малыг хулгайлдаг болох нь тогтоогдсон байна.
Иргэд та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, малын хулгайчид эрдэнэт мал сүргээ авран хамгаалахыг цагдаагийн газраас анхааруулж байна.
URL:













