Н.Алтанхуяг үүрэг гүйцэтгэгч болохоос илүү З.Энхболдыг бас унагахыг хүсч байна уу

ed36040d-1303-4103-8741-9a919fd23639Энэ сарын таванд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон. Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл дөрвөн зүйлтэй байсан бөгөөд тэнд заасан ёсоор Н.Алтанхуяг Ерөнхий сайдын тамга тэмдэгээ бас үүрэг гүйцэтгэгч болсон Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өгсөн.

Энэ шийдвэр нь алдаатай, хууль зөрчсөн үйлдэл болсон тухай өнгөрсөн баасан гаригаас эхлэн яригдсан. Тэр өдөр Н.Алтанхуяг ТББХ-ны дарга А.Бакейг шахан байнгын хороог хуралдуулахыг зорьсон ч чадаагүй. Тэгвэл өнөөдөр дахиад л ТББХ-г хуралдуулж асуудлыг сөхөж байна.

Энэ асуудал үнэхээj УИХ-ын дарга З.Энхболдын буруу бол Н.Алтанхуяг нөхдийн хамт түүнийг ҮХЦ-д өгч дүгнэлт гаргуулаад огцруулах санал оруулах бололтой.

Эндээс харвал Н.Алтанхуяг өөрийг нь огцруулахад МоАХ фракц болон “Шонхор” фракц хамтран зүтгэл гаргасан учир тэднийг нэгмөсөн АН-аас хөөлгөхөөр тэмцэж байгаа бололтой. Ингэхдээ тэрээр МоАХ-ны өөрийн эсрэг санал өгөгсдийг намынхаа Хяналтын ерөнхий хороонд захиалсан бол З.Энхболдыг ҮХЦ-д өгөх нь.

Тиймээс ч АН дотор, тэр дундаа УИХ дахь бүлэгт нь эрэгчин, эмэгчнээ үзэж байгаа байдал улам тодорсоор байна. Ийм л шалтгаантай учир Н.Алтанхуяг өчигдөр оройны мэдэгдлээ хийсэн ба өглөө намын бүлгийнхээ хурлыг хаяад гарсан нь илт юм.

Гэхдээ АН-ын бүлгээс Р.Амаржаргал олонхийн дэмжлэг авах магадлал тун өндөр байна. Харин Н.Алтанхуягийн үүрэг гүйцэтгэгч болох хүсэл биелэгдэхгүй л болов уу. Учир юу гэвэл энэ удаа Р.Амаржаргалын хуучин фракцийн нөхөд нь болох МҮДН-чүүд  МоАХ, “Шонхор”-той хослон тоглох болоод байна.

Тэгэхээр Н.Алтанхуягийн үүрэг гүйцэтгэгч болох хүсэлд тэд хангалттай тээг тавьж чадахаас гадна, Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад хүчлэн зүтгүүлэх нь дамжиггүй юм.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Нэр: Khaipkhan Огноо: 12 November 2014

Zailuulah heregtei. Demjij bna.

Нэр: Khaipkhan Огноо: 12 November 2014

MAN, shudarga yos evsel-tei hamtraad Z.Enkhboldyg zailuulah heregtei. Demjij bna.

Нэр: Зочин Огноо: 12 November 2014

энэ нийтлэлд итгэхийн аргагүй юм. ардчилсан намыг өөрс хооронд нь муудалцуулж, талцуулах гэсэн худалдагдсан ч юм уу, эсхүл мууд дурласан сэтгүүлчийн үг, МАН-ын захиалга ч байж болох юм. манай нам хэрүүлтэй ч эв нэгдэлгүй гэсэн үг биш. Самбаааааа зөв юмаараа л наадаарай

Сэтгэгдэл бичих