Он гарсаар нийслэлд 163 газар хөдлөлт бүртгэгджээ

61344Газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл энэ онд бүрэлдэхүүнээ сольж шинээр батлан анхны хурлаа хийсэн байна. Энэхүү зөвлөл нь шадар сайдын шууд удирдлагад байх бөгөөд бүрэлдэхүүнд нь БХБ-ын сайд, нийслэлийн засаг дарга нар байх ажээ. Түүнчлэн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд 10 яам, ОБЕГ, МХЕГ, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, ШУА зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд багтсан юм байна. Анхны хурлаар газар хөдлөлтийн тоо болон бүс нутгийн талаар дэлгэрэнгүй баримт, арга хэмжээ, урьдчилан сэргийлэлтийн талаар ярилцлаа. 2015 он гарсаар нийслэлд нийтдээ 163 удаа газар хөдөлсөн бөгөөд үүнээс 107 нь Эмээлтийн бүсэд бүртгэгдсэн байна. Түүнчлэн энэ онд Гүнтийн даваа орчимд шинээр газрын чичирхийлэл идэвхжиж эхэлсэн ажээ. Энэ сарын 18-ны байдлаар Гүнтэд 35 удаа газар хөдөлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих