“Танхай тээгч” нэг сард 499 сая төгрөгийн ашиг олжээ
“Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино нэг сард нийт 499 сая төгрөгийн ашиг олж шинээр гарч буй кинонуудын тэргүүнд жагслаа.
Тодруулбал, нэгдүгээр сарын эхний долоо хоногт 150 саяын ашиг орлого олж байсан энэхүү кино нэг сард 499 сая 671 мянга 500 мянган төгрөгийн ашиг орлого олжээ. Жагсаалын хоёрдугаар байрыг “Тусгай ажиллагаа” уран сайхны кино 304 сая төгрөгийн ашиг орлогоор эзэлжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байхаар тогтоод байна.
Мollywood Box Office
| № | Киноны жагсаалт | Гарсан он сар өдөр | 12.29-1.8 | 2015.1.30 | Нэг сард | Гарсан цагаасаа хойш |
| 1 | Танхай тээгч | 2015.12.29 | 142,410,000 | 357,261,500 | 499,671,500 | |
| 2 | Тусгай ажиллагаа | 294,041,362 | 7,375,500 | 2,672,000 | 10,047,500 | 304,088,862
зогссон |
| 3 | Омарын эрэлд | 246,798,480 | 21,113,500 | 1,427,000 | 22,540,500 | 269,338,980
зогссон |
| 4 | Код | 49,778,500 | 21,887,500 | 6,566,000 | 28,453,500 | 78,232,000
Зогссон |
| 5 | Мухар гудамж | 36,331,500 | 10,187,500 | 1,059,000 | 11,246,500 | 47,578,000
Зогссон |
| 6 | Зүрх зогсохгүй | 35,854,000 | 3,249,000 | 4,771,000 | 8,020,000 | 43,874,000
Зогссон |
| 7 | Саарал хүн | 18,387,000 | 6,332,000 | 1,947,000 | 8,279,000 | 26,666,000
Зогссон
|
| 8 | Амьдрал нулимсанд дургүй | 385,098 | 2,999,000 | 3,384,098 | ||
| 9 | Тю Тю | 2015.1.12 | 67,326,084 | 67,326,084 | ||
| 10 | Хүүхэлдэй | 2015.1.18 | 19,987,463 | 19,987,463 |
URL:





