“Исламын улс” бүлэглэлийнхэн Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаажээ
“Исламын улс” бүлэглэлийн дайчид тэдний барьцаанд байсан Йорданы нисэх хүчний нисгэгч Муаз аль-Касасбаг амьдаар нь шатааж буй бичлэгээ цахим ертөнцөд байршуулжээ.
Исламистуудын интернэтэд байршуулсан уг бичлэгт Моаз аль-Касаcби төмөр торонд цоожлогдсон, шатаж буй нь харагдах аж.
Йорданы эрх баригчид нисгэгчийн үхлийн талаарх мэдээллийг баталсан юм. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр нисгэгчийг нэгдүгээр сарын 3-нд хөнөөсөн гэнэ.
Йорданы эрх баригчид энэхүү гэмт хэргийг үйлдсэн алуурчдад хариуцлага үүрүүлэхээ мэдэгдсэн байна.


Муаз Юсеф аль-Касасба
Йорданы нисгэгч өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн Ракка хотод алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагаанд оролцож байхдаа түүний унаж явсан онгоц алан хядагчдын цохилтод өртөн, улмаар тэдэнд барьцаалагджээ.
Йорданы эрх баригчид түүнийг суллахын тулд “Исламын улс”-тай хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрч чадаагүй байна.
gogo.mn
URL:













