Гурван охиныхон тэргүүлж байна
“Гурван охин” хамтлаг өнгөрсөн сард утас болон ухаалаг төхөөрөмжинд зориулсан “Three girls band” аппликэйшн гаргаж байсан. Тэдний энэхүү аппликэйшн нь өөрсдийн хамтлагийн дуу, клип, мэдээ мэдээлэл болон зураг зэргийг агуулсан байх ажээ. Одоогийн байдлаар монгол аппликэйшнүүдээс хандалт болон таталтын тоогоор “Three girls band” аппликэйшн тэргүүлж байгаа аж.
Ямартаа ч тус хамтлагийн бүхий л мэдээллийг цаг алдалгүй авъя гэвэл тус аппликэйшнийг татах нь хамгийн зөв сонголт болно гэнэ шүү. “Хурдлах тусам” шинэ цомгийн “Хурдлах тусам” дуугаа клипжүүлж өнгөрсөн сарын 30-нд зөвхөн өөрсдийн апп дээр байрлуулсан нь таталтын тоог эрс нэмэгдүүлжээ.
URL:











